Хүн төрөлхтөний их баяр цэнгэл Хөлбөмбөгийн 21 дэх удаагийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн 2018 оны 6-р сарын 14-с 7-р сарын 15-ны хооронд ОХУ-д зохион байгуулагдана.

Энэхүү тэмцээнд тив дэлхийн төлөөлөл 32 улсын баг аваргын цомын төлөө 64 тоглолтыг хийнэ. Тэмцээн ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.

Хөлбөмбөгийн ДАШТ нь 3.5 тэрбум үзэгчтэй дэлхийн №1 спортын арга хэмжээ билээ

Энэ удаагийн дэлхийн аварга Монголтой хамгийн ойрхон болж байгаа гэдгээрээ онцлогтой буюу манай цагаар 20:00, 21:00, 22:00, 23:00, 02:00 цагуудад гарч байгаа нь үзэгч бидэнд маш том давуу талтай.

Энэ удаагийн ДАШТ-ын Монгол дахь онцгой эрхтэй дамжуулагчаар NTV телевиз шалгарч, Олон нийтэд үзүүлэх албан ёсны эрхийг Бродвэй сүлжээ ресторан авч хамтран ажиллаж байгаа билээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-ыг албан ёсны эрхтэйгээр үзүүлж буй салбарууд:

  1. Бродвэй Манхаттан /Бөхийн өргөөний ард/
  2. Бродвэй Грилл /Сүхбаатарын талбайн баруун талд
  3. Бродвэй Ниблос Гарден /Мөнгөн завъяагийн хажууд/
  4. Бродвэй 120 / 120 мянгат автобусны буудлын баруун талд/
  5. Бродвэй Винтер Гарден / 3,4-р хороолол ЖиБи Центрийн 1 давхарт/

Өөрийн таамаглалаа дэвшүүлэх бол дараах холбоосоор нэвтэрнэ үү

https://predictor.fifa.com/match/predictions/1

 

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл үлдээх