Мохамэд Салах A хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолт болох Египт-ОХУ-ын тоглолтонд оролцоно гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. 25 настай довтлогч Салахын хувьд 5-р сарын 26-ны өдөр аваргуудын лигийн финал дээр бэртэл авч түүнээс хойш талбайд гараагүй. Түүнийг эхний тойргийн тоглолтонд Уругвайн эсрэг тоглоно хэмээж байсан ч дасгалжуулагч түүнийг нь сэлгээнд суулгасан юм.
‘Тэр Уругвайн эсрэг тоглох боломжтой байсан ч дасгалжуулагч эрсдэл хийхийг хүсээгүй’ хэмээн Египтийн хөлбөмбөгийн холбоо мэдэгдсэн байна.
Энэ улиралд Ливерпүүл клүбийн бүрэлдэхүүнд 44 гоолыг оруулсан Салах Уругвайн эсрэг сэлгээнд суусан бөгөөд тус тоглолтонд Египтчүүд 1-0 харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. Тэд 89 минутын туршид гоол алдалгүй тэссэн хэдий боловч харамсалтай нь 90 дэх минутанд Химэнэз Уругвайд хожлын гоолыг авчирсан.
Египтийн шигшээ багийн дасгалжуулагч Хэктро Купер:
“Мо Салах бол яах аргагүй чухал тоглогч. Хэн ч үүнийг үгүйсгэхгүй. Гэвч бид ялахын тулд багаараа сайн байх хэрэгтэй. Бид багаараа сайн байгаа хэмээн ярьжээ.
Мөн Египтээс Уругвайн эсрэг тоглолтыг өнжсөн Тарек Хамед эргэн ирж байгааг Египтийн хөлбөмбөгийн холбоо зарласан.

Эх сурвалж: Ганбаатар http://football-tribe.com

 

 

 

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл үлдээх