Сүпер Хүнс -Кобб салат

Энэ салат нь хүний биед нэн хэрэгцээтэй амин дэм, уураг, витамин, нүүрс ус, болон хүнсний ногоо агуулдагаараа онцлогтой

1930-аад оны үед “Hollywood Brown Derby” рестораны үндсэн цэс болсон бөгөөд рестораны эзэн Роберт Коббын нэрээр хожим нэрлэгджээ.

Ресторан болгоны онцлогоос хамаарч уг салат нь өөр өөрийн онцгой орцтой байдаг

Орц:

  • Тахианы цээж мах
  • Авокадо
  • Ногоон өргөст хэмэх
  • Улаан лооль
  • Чанасан өндөг
  • Айсбэрг салаат навч
  • Давс
  • Хар перц
  • Сүмс

Амин дэмийн эх үүсвэр

-Тахианы цээж мах
Тахианы цээж маханд нь уураг маш ихээр агуулагддаг ба ямар ч өөх тос байхгүй тул бэлтгэлийн дараа шууд идвэл хамгийн тохиромжтой . Тахианы цээж маханд уургийн агууламж өндөр байдаг төдийгүй илүүдэл калороо шатаахад тус дэм болох хүнс юм. Учир нь уураг, нүүрс уснаас удаан задардаг. Тиймээс уургаар баялаг тахианы цээж мах хүнд хоол идсэн юм шиг мэдрэмж төрүүлдэг байна.

-Авокадоог идэхдээ санаа зовох шаардлагагүй. Энэхүү ногоон өнгийн жимс нь (хүнсний ногоо биш, жимс!) элсэн чихрийн агууламж багатай бөгөөд маш их ислэг агуулж байдаг тул танд удаан хугацаанд цатгалан мэдрэмж төрүүлнэ. Тэр ч бүү хэл, авокадоны шүүс өдрийн хоолыг орлож хэдэн цагийн турш хоол идэх хүслийг дардаг. Мөн авокадо нь кали, B,E амин дэм, төмөр болон ниацин бодисоор асар баялаг. Зарим хүмүүс энэхүү жимсийг маш их тослог гэдэг. Энэ нь ч үнэн. Гэхдээ авокадо нь ханаагүй тос агуулдаг тул зөв хэмжээгээр идэж чадвал холестерины хэмжээг бууруулах ашиг тустай.

-Улаан лоолинд  A, C, K, B6 витамин болон фолийн хүчил, кали их байдаг. Үүнээс гадна улаан лооль нь натри, илчлэг багатай. Мөн улаан лоолинд тиамин, ниацин, магни, фосфор зэс агуулагддаг бөгөөд хүнсний эслэг болон усаар баялаг юм. Нэг аяга улаан лоолийн шүүс нь өдрийн 57,3%-ийн витамин С, 22,4%-ийн витамин А, 7,9%-ийн эслэгийн хэмжээг хангаж өгдөг бөгөөд калийн 11,4%, ниацины 5,6%, витамин В6 нь 7%, фолийн хүчлийн 6,8%-ийг хангадаг ажээ.

Ашиг тус

– Арьс толигор болгоно

Яс бэхжүүлнэ

– Цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ

– Хараа сайжруулна

Энэхүү сүпер хүнсийг та манай Бродвейн салбар ресторануудаас зооглох боломжтой

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл үлдээх