1. ҮХЭР ХОНИНЫ БӨӨР
Үхэр болон хонины бөөр Селен бодисоор баялаг. Селен нь хүний биенээс муу үлдэгдлийг гадагшлуулдаг. Мөн төмрийн агууламжаар  баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Таваг дээрх бөөр таны дотор байгаа бөөрөнд маш их нэмэр болно.
2. ЗҮРХ
Үхрийн зүрх нь магни болон таурин бодисны склад л гэсэн үг. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22 хувиар  бага байдаг аж. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхээр өргөл бариад байхыг барууны нэрт диетологчид зөвлөөд байна.
3. ҮХРИЙН ГОДОН
Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжруулна. Түүнчлэн гэр бүлийн гишүүд үүнийг идвэл хүний бие организмд ач тустай ажээ.
4. ҮХРИЙН ЭЛЭГ
Хэн нэгэн шинэ элэг шилжүүлэн суулгах гэж бодож суух хооронд хуучин элгээ бас өөд нь татаад авах хэрэгтэй. Үүний тулд бярууны элэг хамгийн сайн байдаг аж. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас ч их байдаг аж.
5. ҮХЭР, ХОНИНЫ ХЭЛ
Магадгүй таны аманд өөр хэл орж ирсний дараа өчнөөн микроб үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр. Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир таны дархлааг сайжруулж зогсохгүй ханиад томуунд тэсвэртэй болгодог юм шүү.

э.о

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл үлдээх