ТӨГС ХОЛИМОГ УНДАА БУЮУ СМҮҮТИ
Өглөөг эрч хүчтэй угтан өдрийг өнгөрүүлэхэд туслах витамин амин дэмээр баялаг амтлаг бөгөөд тэжээллэг холимог ундааг хэрхэн хийх вэ?

Smoothies, juices, beverages, drinks variety

ОРЦЫГ ТААРУУЛАХ
Холимог ундааг хийхийн тулд 2 аяга шингэн хийх . Эдгээрт сүү , шошны сүү , бүйлс самрын сүү эсвэл энгийн болон жимсний амттай тараг,олон төрлийн жимсний жүүс , тослоггүй кокос болон кокосны ус зэргийг хийхэд тохиромжтой. Холимог ундаагаа хийхдээ холигчид эхлээд шингэнийг хийх шаардлагатай эс бөгөөс холигчийн төмөр ирийг гэмдээх магадлалтай.
Дараа нь сонгосон жимсээ аяганы ¾ аар хэмжин хэмж хийнэ. Ямарч холимог ундаанд Гадил жимс маш тохиромжтой төдийгүй амтлаг бөгөөд өтгөвтөр болгож өгдөг. Бас өөр төрлийн жимс ч нэмэх боломжтой бөгөөд бөөрөлзгөний төрлүүд, манго, чавга, жижгэлсэн алим болон лийр, тарвас зэрэг нь сайн зохицож өгдөг. Та өөрт таалагддаг амтыг гаргахын тулд яач ч өөрчлөж болно. Нэмэлтээр зөгийн бал агч модны сироп болон хэсэг мөс нэмэлтээр хийх ба өтгөн бөгөөд хүйтэн холимог ундаа бэлэн болно.

ХӨЛДӨӨСӨН ЖИМС
Хэрвээ та өдөр бүр холимон ундаа уудаг бол таны хийх ундааны орцонд орсон жимсийг хөлдөөж хадгалах нь гайхалтай санаа. Зөвхөн амин дэм болоон амтаа хадгалаад зогсохгүй заавал мөс нэмэх шаардлагагүй болно. Таны хэрэглэх Гадил жимс тань харлаж муудаад байвал харлахаас нь өмнө хальснаас нь цэвэрлээд жижиг хэрчин хөлдөөгчид хийн хөлдөөж хадгал болох ба хэрэглэх хэмжээгээрээ таслан авах боломжтой. Мөн Тарвас, Гүзээлзэгэнэ болон Бөөрөлзгөний төрлийн жимсийг хөлдөөх боломжтой.Үүнээс гадна ихэнх дэлгүүрүүдэд хөлдөөсөн жимсийг худалдаалдаг болсон энэ нь хямд үнэтэй, холимог ундаа хийхэд тохиромжтой байдаг.

ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ
Та нэгэнтээ холимог ундааг маш сайн хийдэг болсон бол яагаад шинийг эрэлхийлэгч байж болохгүй гэж? Халбага кокос нунтаг, задь мод, ванил холимогоо хийхээс өмнө нэмж, нэмэлтээр өөрт таалагдах амтыг гаргахын тулд хуурсан самар , маалингийн үр , овьёос нэмж өгөхөд илүү амтлаг болох болно. Энэ нь зөвхөн амт нэмхээс гадна таныг өлсгөхгүй байхад хангалттай.

ЖИМС НОГООНЫ ХОЛИМОГ
Хэрэв та урд нь жимс болон ногооны холимог ундааг ууж үзээгүй бол яагаад өөртөө өвөрмөц амтаар бэлэг барьж болохгүй гэж? Жимсний чихэрлэг амт маш олон төрлийн ногооны холимог амтлаг бөгөөд маш өргөн хүрээнд хүний биед шим тэжээлтэй холимог ундаа болдог. Ногооны төрлийн холимог ундаанд кокосны ус, алим, киви, гадил болон бууцайг хийн амтлаад үзээрэй. Эсвэл өөр ногоонуудаарч болох ба улаан манжин,лууван,улаан лооль,авакадо ч сайхан амтлаг холимог ундаа болно
Хэрэв та өглөө цай, өдрийн хоолондоо холимог ундааг хэрэглэдэг бол яагаад нэмэлт уураг хийж болохгүй гэж?
Нэг халбага нунтаг уураг, газрын самрын тос, дүүпүүний холимог таньд гайхалтай уургын агууламжтай ундаа болохоос гадна өдрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэхэд хангалттай.

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл үлдээх