Төлөвлөгөө гарга

Та цайны цагаа чөлөөт цаг гэж битгий хий дэмий үрээрэй. Цаг хугацаа бол дахин сэргээгдэх боломжгүй нөөц, Та хаана ч байсан өдрийн ямар ч үе байсан төлөвлөгөөтэй байхыг хичээх хэрэгтэй.

Цайны цагаараа хоолоо идэж дуусаад та дараагийнхаа хийх зүйлсийн төлөвлөгөөг гаргах хэрэгтэй. Та үдээс хойш тухайн өдрийнхөө хийх зүйлсийг төлөвлөснөөр таны бүтээлч байдлыг маш ихээр дээшлүүлнэ.

Бодит завсарлага ав

Ажлаасаа 60 секунд ч болтугай завсарлага ав. Хоол идэх зуураа и-мэйлээ шалгахгүй, ажил ярихгүй байхыг хичээгээрэй

Ажлын ширээнээсээ босоод амсхий

Удаан хугацаагаар суух нь маш аюултай гэсэн маш олон судалгаа байдаг. Тиймээс суудлаасаа босоод өөр өрөөгөөр алхах, хоол идэх, гадаа гарч цэвэр агаар амьсгалах мөн бага зэрэг алхах нь таны оюун санаа, биед маш сайн нөлөөтэй.

Ширээний ард суугаагүй байсан ч та цайны цагаараа ажлын байрнаасаа түр холдох нь оюун санаагаа цэгцлэхэд нэн тустай

Ид

Баатар болох гэж өөрийгөө өлсгөн байж шаргуу ажиллаж ажлаа амжуулах гэж битгий хичээ. Та дараа нь үүнийхээ төлөөсийг төвлөрч чадахгүй, биеийн балансаа алдахдаа мэдрэх болно. 4 цагийн үед таны толгой бага зэрэг өвдөж эхэлбэл та биеэ сайн бодоогүй байна гэсэн үг.

Хоолоо амтархан зоогло

Хоолны дэглэмдээ тохирсон хоолоо амтархан идэж өөрийгөө баярлуулаарай. Таны идэх дуртай хоол эсвэл үйлчлүүлэх дуртай газар байдаг бол долоо хоногт ядаж 1 удаа үйлчлүүлж өөрийгөө баярлуулаарай. Та ганц л амьдарна шүү дээ.  Сануулж хэлэхэд эрүүл хоолыг ойр ойрхон идэж байхыг зөвлөе

Өглөө эсвэл орой хийж чадахгүй зүйлээ хий

Шуудан эсвэл банк орох зэрэг зөвхөн өдрийн цагаар амжуулах хэрэгтэй ажлууд байдаг. Ажлын өмнө болон дараа эсвэл амралтын өдрүүдээр амждаггүй хувийн ажлуудаа зөв төлөвлөөд цайны цагаараа амжуулаарай. Нэг өдөр хэтэрхий олон хувийн ажил амжуулах гэж яарсны хэрэггүй.

Шинээр холбоо үүсгэхэд цагаа ашигла

Та оффисийнхоо бүх ажилчдыг мэдэх үү? Ихэнх цагаа ажилд зарцуулаад заримдаа хамт ажилладаг хүмүүсээ мэдэхгүй байх тохиолдол байдаг. Та ажлын байрнаасаа түр холдоод үдийн цайгаа идэх зуураа цаг гаргаад хамтран ажиллагчаа мэдэж аваарай

Хуучны найзуудтайгаа уулз

Хэрвээ танд ойрхон ажилладаг найз байгаа бол цайны цагаараа хааяа уулзаж байхыг зөвлөж байна. Таны хувийн амьдрал ажил шиг чинь чухал учраас чөлөөт цагаа хувийн амьдралдаа зарцуулж байгаарай. Таны үд дундын завсарлага хүмүүстэй утсаар болон биечлэн уулзах том боломж учир үр дүнтэй ашиглаарай

Ажил дээр байхгүй үеийн зохицуулалттай болох

Энэ нь ажил дотроо болон гаднаас таныг хэзээ буцаж ирэхийг мэдэх, гэнэтийн шаардлагатай чухал үед тантай хэрхэн холбогдох зэргийг зохицуулахыг хэлнэ.

Танд дахин эрч хүч нэмэх зүйлсийг хийхийг хичээ

Гадуур алх, бэлтгэл хийх эсвэл бясалгаж болно. Гадуур гараад өөрийгөө эрч хүчтэй байлгах, сайхан зүйл мэдрүүлэх зүйлсийг хий. Багахан нарны гэрэл, цэвэр агаар мэдрэх нь таны эрч хүчийг нэмэгдүүлнэ

Харилцаа, Холбоо

Хэдийгээр та ажилдаа маш их сэтгэл хангалуун, Өөр ажил хайгаагүй ч гэсэн та өөрийн танил тал, харилцаа холбоогоо үргэлжлүүлэн сайжруулж нэмэгдүүлэхэд ямар ч асуудалгүй. Энэ нь ямар ч амжилтын маш чухал хүчин зүйл юм. Стратегийн хувьд өөрийн харилцаа холбоо, танил талаа нэмэгдүүлэх  зөв цаг нь үдийн цайны цаг юм.

Тогтсон хэв маягт битгий үлд

Бидний ихэнх нь зуршлын бүтээл байдаг. Та өдөр бүр нэг газар, ижил хүмүүстэй хамт хоолонд ордог байж магадгүй. Та өдөр бүр үр ашиггүй зүйл өнгөрөөдөг байж магадгүй. Та бодол санаагаа цэгцэлж, эрч хүчээ нэмэгдүүлэхийн тулд муу зуршлуудаа сольж өөрт хэрэгтэй зүйлээ хийх дадалтай болоорой

Дэлгэцнээс хол бай

Та өөрийнхөө ухаалаг утас, компьютероос хол байхыг хичээгээрэй.  Өөрийнхөө нүдэнд амралт өг. Ихэнх оффисийн ажлууд таныг өдрийн турш дэлгэц ширтэхийг шаарддаг. Тиймээс цайны цагаараа түр ч болов дэлгэцнээс хол байхыг хичээгээрэй

Холбоотой нийтлэл

Сэтгэгдэл үлдээх